top of page
Logo_Vertical_Grey_MN.png
Ecosoum

ЭКОСУМ НЬ ОРОН НУТГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ДЭМЖИХ ЗАМААР НИЙГЭМ, ЭКОЛОГИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ТӨРИЙН БУС МОНГОЛ БАЙГУУЛЛАГА ЮМ.

Байгуулагдсан цагаасаа хойш эхний төслүүдээ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж ирсэн Экосум цаашид Монгол орон даяар өөрсдийн мэдлэг, чадвараа хуваалцаж шилдэг санаачлагуудыг дэмжиж ажиллахаар зорьж байна.

Carte_Homepage_02MN.png

ДЭЛГЭРҮҮЛВЭЛ, ЭКОСУМ ДАРААХ ТАВАН ЧИГЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УЯЛДУУЛАН АЖИЛЛАНА.

Иргэдийн илэрхийлсэн хэрэгцээг хангахын тулд нийгэм, эдийн засгийн тэгш байдал, орон нутгийн хараат бус байдлыг сайжруулах бүхий л санаачлагыг Экосум-ын хамт олон дэмжин ажиллах болно.

ХОГ ХАЯГДЛЫН ГАРЦЫГ БУУРУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ

ЭКО БАРИЛГА, СУУЦ ДУЛААЛГА

ДЭВШИЛТЭТ

АГРО-ЭКОЛОГИ

УЛАМЖЛАЛТ, ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙ

team.png

ОРОН НУТГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР

Бид юуны төлөө тэмцэж, ямар асуудлуудад төвлөрч ажилладаг тухай тодорхой мэдэхийг хүсвэл доорх бичлэгүүдийг үзээрэй.

ЭКОСУМ НЬ ХИШИГ-ӨНДӨР СУМАНД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ-ФРАНЦ ХОСЫН САНААЧЛАН ЭХЛҮҮЛСЭН ТӨСӨЛ ЮМ.

Тус байгууллагын гишүүд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд аль болох олон сайн дурын ажилтнууд хамруулж, иргэдийн дунд идэвхитэй хөдөлгөөн өрнүүлэхээр зорин ажиллаж байна. 

P1170389.jpg

ЭКОСУМ-ЫН ҮЗЭЛ САНАА, АРГА БАРИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ОЙЛГОХЫН ТУЛД МОНГОЛ ОРНЫГ МӨН ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Өргөн уудам тал, эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, нүүдэлчний болон социализмын үеэс үлдсэн соёлын өв, таван хошуу малаа түшсэн мал аж ахуй, өргөн уудам нутагт тархан суурьшсан цөөн хүн ам гээд нэрлэвэл Монгол оронд өвөрмөц шинж чанар олон. 

Carte_Homepage_01_MN.png
Contact

ХОЛБОО БАРИХ 

Бидэнд урам хайрлах үгс, шинэ санаа, асуулт эсвэл бүр бидэнтэй нэгдэх хүсэлт аль нь ч бай бидэнтэй чөлөөтэй холбогдоорой. Бид нэн даруй тантай эргэн холбогдохыг хичээх болно. 

contact@ecosoum.org

(+976) 80 14 20 43

Бидэн дээр зочлон ирэхийг хүсвэл доорхи хаягийг дагаарай:

2A-3-01, 5 дугаар баг

ХИШИГ-ӨНДӨР СУМ, БУЛГАН АЙМАГ

МОНГОЛ УЛС

bottom of page