ЭКОСУМ-ЫГ

МОНГОЛ ОРНЫГ

ИЛҮҮ ТАНИН

ОЙЛГОХ НЬ  

ЭХ ГАЗРЫН ЭРС ТЭС, ХАТУУ ШИРҮҮН УУР АМЬСГАЛТАЙ ӨРГӨН УУДАМ ТАЛ НУТАГ

Орос, Хятад хоёр их гүрний дунд орших далайд гарцгүй Монгол улсын газар нутаг уулархаг болон намхан уул толгод зонхилсон тал нутгаас бүрдэнэ. Монгол орон дунджаар далайн төвшнөөс 1580 метрт орших бөгөөд хамгийн өндөрлөг цэгүүд тус улсын баруун бүсэд Алтайн уулст 4000 гаруй метрт сүндэрлэн байна.

 

Монгол орны төсөөлөл болсон өвст өргөн уудам тал газар нутгийн 80 гаруй хувийг эзэлнэ. Улсын хойд хэсгээр олон гол нуурууд байх боловч өмнөд хагас, ялангуяа говь нутаг нь усны маш хязгаарлагдмал нөөцтэй. 

Монгол орны цаг уур эх газрын эрс тэс, хатуу ширүүн цаг уурын сонгодог жишээ юм. Өвөл урт бөгөөд хүйтэн (-40 хэм хүртэл буурна), харин зун нь богино болоод халуун (+30 хэм халах нь энгийн үзэгдэл).

 

Жилд дунджаар 265 нартай өдөр байдаг тул “Хөх тэнгэрийн орон” хэмээх алдарт нэрээ олжээ. Монгол орон даяар хур тунадас тун бага (дунджаар 215 мм) унах тул цаг уур нь хуурайд тооцогдох бөгөөд зуны улиралд ган гачиг болон гэнэтийн үер усны аюул учрах нь элбэг. 

НҮҮДЭЛЧИН БОЛОН ХУУЧИН СОЦИАЛИСТ ТҮҮХТЭЙ ЗАЛУУ АРДЧИЛАЛ

Хүн төрөлхтний түүхийн эхэн үеэс л нүүдэлчин овог аймаг, гүрнүүд одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр мөн түүнчлэн Төв болон Зүүн Азиар нутаглан оршдог байжээ.

 

Тэдний дундаас хамгийн ихээр танигдсан нь мэдээж 13-р зуунд Чингис хаан болон түүний угсаа залгамжилагчдын үүсгэн байгуулсан Их Монголын эзэнт гүрэн мөн. Их Монголын эзэнт гүрэн 33 сая км2 газар нутгийг эзлэн Номхон далайн эргээс Зүүн Европ хүртэл сунан оршиж байв.

 

1368 он хүртэл Хятадын Юан гүрнийг Бээжин хотоос захирч байсан Монгол гүрэн 17-р зууны дунд үеэс Манжийн Чин гүрний эрхшээлд орсон билээ. 

1911 онд Хятадын хувьсгалын ороо бусгаа цагийг тохиолдуулан Монгол улс өөрийн тусгаар тогтнолоо олж авах дорвитой алхмыг хийсэн билээ. Шинээр үүссэн зэвсэгт мөргөлдөөнүүдийн эцэст Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан ч чанд дэглэмт коммунист засгийн газар хуучин Зөвлөлт Холбооны нөлөөн дор 1924 онд засгийн эрхэнд гарав.

 

Харин 1990 онд Зөвлөлт Холбоот Орос улс задран унах үеэр өнөөгийн ардчилсан, чөлөөт засаглалыг тайван жагсаал цуглаан, ардчилсан хувьсгалын ачаар олж авсан юм. Өнөөг хүртэл Монгол улсыг тод томруунаар тодорхойлдог зүйл бол нүүдлийн соёл болон социалист үеэс үлдсэн өв соёл юм. Бусад залуу ардчилсан улсуудын адилаар Монгол улс ч мөн шинэхэн ардчилалд тулгардаг олон олон асуудлуудтай тулж, туулсаар ирэв. 

НИЙСЛЭЛ ХОТООС ГАДАГШ ТАРХАН СУУРЬШСАН ХАРЬЦАНГУЙ АЛСЛАГДМАЛ ХҮН АМ

Асар өргөн уудам тал нутагт гуравхан сая гаруй хүн ам тархан суурьшдаг тул Монгол улс дэлхий дээрхи хамгийн бага хүн амын нягтшилтай (1км2-т 2 хүн) улс юм.

 

Өөрийн өвөрмөц засаг захиргааны байр суурьтай нийслэл хотоос гадна нийт 330 сум, дүүргээс Монгол улсын нутаг дэвсгэр бүрднэ. Сум тус бүр сумын төв (нүүр хуудасны зургаас харна уу) болох тосгон газартай. Монгол орны асар том газар нутагт Улаанбаатар хотыг оролцуулаад нийт 331 хот тосгод тархан оршдог байна. 

Өнөөдөр ойролцоогоор 230 000 орчим малчин өрх байдаг нь нийт хүн амын гуравны нэгтэй тэнцэж байна. 

1990 оны сүүлээс эхэлсэн хурдацтай чөлөөт эдийн засгийн шилжилтээс хойш хот руу шилжин суурьших хөдөлгөөн тасралтгүй үргэлжилсээр байна. Сүүлийн 20 жилийн дотор Улаанбаатар хотыг зорьсон шилжилтийн улмаас тус хотын хүн ам даруй хоёр дахин нэмэгдсэнээр нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл хотод төвлөрөөд байна.  

Нийслэл хотыг эс тооцвол Монгол улсын хүн ам нэлээд тархан суурьшсан бөгөөд энэ байдал нь зарим бэрхшээлүүдийг дагуулдаг. Ядмаг дэд бүтэц - нийт зам сүлжээний 10 хүрэхгүй хувь нь хучигдсан, мөн ганц чиглэлийн галт тэрэгний зам- алслагдмал айл өрхүүдийг бүр ч илүү алслах мэт. 

Монгол улсын хүн амын өсөлт, өөрчлөлт 1990-2006 он (сая хүн амаар)

УУЛ УУРХАЙ, МАЛ АЖ АХУЙ ЗОНХИЛСОН АДАРМААТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ 

Олон арван жил үргэлжилсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийн дараа, 1990 оноос чөлөөт зах зээлийн системд шилжих маш хүнд давааг огцом үнийн чөлөөлөлт, нийтийн өмчийн ихэнхийг хувьчилснаар давсан билээ.

 

2009-2013 оны хооронд түүхийн эдийн үнийн өсөлтийн ачаар Монгол орны эдийн засаг хурдацтай өсч байсан ч сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурч байна. Одоогоор Монгол улсын эдийн засаг хүндхэн байдалд байгааг нийт хүн амын 20 гаруй хувь ядуурлын шугамнаас доогуур амьдарч, мөн хувьтай тэнцэх хэмжээний иргэд хоол тэжээлийн дутагдалтай байгаагаас харж болно. 

Уул уурхай (алт, зэс, нүүрс г.м) сүүлийн жилүүдэд улсын эдийн засгийн гол салбар болов. Эдгээр байгалийн баялаг өнөөгийн нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлж байна.

 

Гэсэн хэдийн ч газар тариалан, мал аж ахуй (тэр дундаа уламжлалт мал аж ахуй)- Монгол улсын эдийн засаг, нийгмийн чухал хэсэг хэвээр байгаа билээ. Газар тариалангийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг бүрдүүлдэг боловч нийт ажиллаж буй хүн амын гуравны нэг нь энэ салбарт ажилладаг гэсэн статистик байна.