top of page
Logo-SigleCercle_Grey.png
Drapeau de Royaume-Uni
Drapeau de la France

ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС, АЖЛЫН АРГА БАРИЛ

НИЙГЭМ, ЭКОЛОГИЙН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ БИДНИЙ ЭРХЭМЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛС

Хоорондоо нягт холбоотой экологи, нийгэм, эдийн засгийн дэлхий дахиныг хамарсан хямралуудын үр дүнд хүнтөрөлхтний бүтээсэн бүхэн нуран унах бодит аюул нүүрлэж буй энэ үед бид байгаль орчин, нийтийн эрхашгийг эрхэмлэсэн шинэ нийгэмд даруй шилжих зайлшгүй шаардлагатай байна. 

 

Энэхүү үзэл санаанд суурилан Экосум ТББ маань дэлхий дахинд өрнөж эхлээд буй энэхүү тэмцэгчх өдөлгөөний нэгэн хэсэг болж, орон нутгийн хүн амын чадавхийг дээшлүүлснээр бидэнд тулгараад буй олонасуудлыг өөрсдөө шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна.

Тийм ч учраас Экосум өөрийн үндсэн зорилгоо байгаль орчноо хамгаалж, нийгмийн тэгш эрхийг хангаж, энгийн амьдралын хэв маягт нийцсэн эдийн засгийн хөгжлийг хамтад нь дэмжсэнээр Монголын хөдөө бие даасан, дасан зохицох чадвар өндөртэй, тогтвортой хөгжихөд хувь нэмрээ оруулах хэмээн тодорхойлсон билээ. 

 

Эдгээрийн салшгүй холбооны улмаас байгаль орчны доройтлыг сааруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжин хот руу шилжин суурьших хөдөлгөөнийг бууруулж эерэг өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд өргөн цар хүрээгээр хамтад нь шийдвэрлэх шаардлагатай юм.

P1170228.jpg
DJI_0161 (1).jpg

ОРОН НУТГИЙН БИЕ ДААСАН, УЯН ХАТАН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ АРГА ЗАМ

Монгол орон өөрөө орон нутгийн, бие даасан тогтвортой хөгжлийг дэмжих цогц арга барилд тун тохиромжтой юм. Цөөн хүн ам, олон салбарласан засаг захиргааны нэгж гэдэг нь угтаа бие биеэсээ бараг хараат бус, ангид суурингууд гэсэн үг юм. 

 

Сум бүр цөөхөн суурьшмал хүн амтай сумын төв, түүнийг тойроод сумын захиргаанд албан ёсоор харьяалалтай нүүдэлч малчин айл өрхүүдээс бүрддэг. Сумуудын алслагдмал зайнаас хамаараад тэдний хоорондын харилцан нөлөөлөл харьцангуй бага. 

Иймээс зөвхөн нэг салбарыг сонгон өргөн хүрээнд ажиллахын оронд Экосум үйл ажиллагаагаа байгаль орчин болон нийгэм-эдийн засгийн зарим асуудлуудыг онцлон цогц арга замаар шийдвэрлэж “Загвар сум” болоход төвлөрүүлэхээр шийдсэн.  

 

Гэсэн ч бидний эцсийн зорилго хэзээд Монгол улсын хөдөөгийн иргэдийг дэмжих байсаар ирсэн учир өөрсдийн мэдлэг, чадварыг улс даяар хуваалцаж, шилдэг санаачлагуудыг дэмжихийг хичээн ажиллаж байна. 

Carte_MissionValeurs_MO.png

ХИШИГ-ӨНДӨР СУМ-МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ДУНДАЖ ТӨЛӨӨЛӨЛ

Экосум ТББ Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг сонгон үйл ажиллагаагаа явуулах болсон хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, үүсгэн байгуулагчид нь тус сумаас гаралтай бөгөөд сумандаа тогтвортой амьдардаг. Тиймээс байгууллага маань Хишиг-Өндөр суманд холбоо, харилцаа сайтай төдийгүй суманд тулгамддаг асуудлууд болон хүн амын хэрэгцээг сайн мэдэж байлаа. Энэ бодит уялдаа, холбоо нь Экосум ТББ Хишиг-Өндөр суманд үйл ажиллагаагаа явуулах гол шалтгаан болохын сацуу байгууллага хөгжиж дэвжихэд түлхэц болсоор ирсэн. 

Хоёрдугаарт, хүн амын гуравны хоёр нь малчин, нийт 3000 гаран хүн амьдардаг энэ сумын бүтэц, геологи, цаг уурын орчин болон нийгэм эдийн засгийн байдал нь дундаж, бусад сумдаас онцгойрон ялгарах зүйлгүй юм.

 

Ийм энгийн дундаж сумыг бие даасан, дасан зохицох чадвар өндөртэй, тотвортой загвар сум болгож чадвал энэ арга замаар Монгол орны бусад бүх суманд манай төслүүд хэрэгжих бүрэн боломжтойн нотолгоо болж чадах бөгөөд энэ нь ч бидний эцсийн зорилго билээ. 

P1170070.jpg

ИРГЭДИЙН ГАР БИЕ ОРОЛЦООТОЙ ОРОН НУТГИЙН, ТОГТВОРТОЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монголд үүсч, бүртгэгдсэн Экосум байгууллага өөрийгөө орхигдсон хөдөөг төлөөлөх орон нутгийн тэмцэгч байгууллага хэмээн тодорхойлдог. 

 

Орон нутгийн хамтрагч нараараа дамжуулан түр зуурын төсөл хэрэгжүүлдэг Олон улсын сайн үйлсийн байгууллагуудаас ялгаатай нь бид орон нутгийн иргэдэд түшиглэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг байгууллага юм.

Ийм ч учраас Экосум сумынхаа хэдхэн иргэдийг төсөлдөө хамруулах бус харин ч нутгийнхаа нийт иргэдийн оролцоотой, бүрэлдэхүүнтэй болохыг эрмэлздэг билээ. 

 

Оролцоог дэмжиж, олныг хамарсан орон нутгийн мэдлэг, чадвар, чадавхийг дэмждэг, нийт олонд үр шимээ өгөх тогтвортой ажлын байруудыг бүтээж чадах тийм л байгууллага болох нь бидний зорилго юм. 

P1170707.jpg
P1230753.JPEG
bottom of page