top of page
Logo-SigleCercle_Grey.png
Drapeau de Royaume-Uni
Drapeau de la France

ТЭГ ХАЯГДАЛД ХАМТДАА ХҮРЦГЭЭЕ

БИД ЯАГААД ХОГНЫ ТУХАЙ САНАА ЗОВИНОХ УЧИРТАЙ ВЭ?

Дийлэнх хог (хуванцар, зай, электрон бараа, будаг гм) химийн хорт бодис агуулсан байдаг. Иймээс хог хаягдлыг хайхрамжгүй, зохисгүй хаяснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, бидний уудаг ундны усыг бохирдуулаг. 1950 оноос хойш дэлхий дахинд 8 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэгдсэн бөгөөд үүний дөнгөж ecхөн хувь нь л дахин боловсруулагдсан байна.

Эх газарт үүссэн хуванцар салхинд хийсч, гол усаар дамжин далайд хүрч асар том хогон арлуудыг хаа сайгүй үүсгэх боллоо. Хог-тэр дундаа хуванцар эх газрын болон далайн ан амьтдад аюул учруулж байна. Хоол хүнсний гинжин хэлхээгээр дамжин бидний тавган дээр ч хуванцар ирэх нь элбэг боллоо.

DJI_0223.jpg
plastic-in-dead-sea-bird2.jpg

ЭНЭ АСУУДАЛ УЛАМ ГАЗАР АВСААР БАЙГАА Ч МӨСӨН УУЛЫН ДӨНГӨЖ ЦУХУЙХ ОРОЙ ЮМ. ХЭДИЙГЭЭР БИД ХОГ ХАЯГДАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН ХОЙНО Л СЭРСЭН МЭТ АНЗААРДАГ БОЛОВЧ ХОГ ХАЯГДАЛ, ТЭР ДУНДАА ХУВАНЦАР БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД АСАР ИХ ХОР ХӨНӨӨЛТЭЙ БҮТЭН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГТЭЙ БАЙДАГ. 

Та хуванцарын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ богино бичлэгийг үзээрэй. 

Fleche.png

“Хуванцарын түүх” киноны анхны хувилбарыг англи хэл дээр эндээс үзээрэй.

Бидний ярьж буй цөм асуудлын талаар бүр ихийг мэдэхийг хүсвэл та энэ маш сонирхолтой бичлэгийг заавал үзээрэй. 

Fleche.png

“Эд зүйлсийн түүх” киноны анхны хувилбарыг англи хэл дээр эндээс үзээрэй.

ХУВАНЦАРЫН АСУУДАЛ, ЦААШЛААД ХОГ ХАЯГДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД УЯЛДАА ХОЛБОО, ТОГТОЛЦООГ ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ. ТОВЧХОНДОО БИДНИЙ ХЭРЭГЛЭЭНД СУУРИЛСАН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА: НЭГ УДААГИЙН САВ БАГЛАА БООДОЛ, ЧАНАР МУУТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН АСАР ИХ БОХИРДОЛ, ХОГ ХАЯГДЛЫГ ҮҮСГЭДЭГ ТУЛ БИД ХОГ ХАЯГДЛААС АНГИЖРАХ БОЛОМЖГҮЙ ЮМ. 

ДАХИН БОЛОВСРУУЛАЛТЫН ТУХАЙ

ДАХИН БОЛОВСРУУЛАХ НЬ МАШ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ. БИД ЗАРИМ ХОГ ХАЯГДЛАА ДАХИН БОЛОВСРУУЛЖ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ БОЛОМЖТОЙ. ЖИШЭЭ НЬ: 

Хуванцар дахин боловсруулж шинэ хуванцар сав, баглаа боодлын материал, хувцас, өөр олон төрлийн зүйлийг хийж болно. Жишээ нь 27 хуванцар саваар нэг гадуур цамц хийж болдог байна. 1,000кг хуванцар ангилснаар 700кг түүхий нефт хэмнэх боломжтой.  

http---www.letri.com-wp-content-uploads-

x27   =

http---www.polaire-publicitaire-pro.com-
http---totalrecover.ro-wp-content-upload

1тн

17 мод  аварна 

https---i.pinimg.com-originals-d6-93-22-

Цаас, картон цаасыг дахин боловсруулж шинэ цаас, ариун цэврийн цаас, өндөгний хайрцаг зэргийг хийж болдог. 1,000кг хаягдал цааснаас бид 900кг дахин боловсруулсан цаас гаргаж авч болох бөгөөд ингэснээр17 ширхэг мод хэмнэнэ гэсэн үг юм.

Шилээр шинэ савнууд (лонх, жижиг шилэн сав гм) үйлдвэрлэдэг ба барилгын ажилд ч (цемент, дүүргэлт гм) ашигладаг байна. Earthship загварын барилгуудад шилэн лонхнуудыг тоосгоны оронд хэрэглэх нь элбэг. 

https---diggers2012.files.wordpress.com-

Металыг олон дахин боловсруулж төрөл бүрийн эд зүйлс үйлдвэрлэх боломжтой. 190 000 ширхэг хөнгөн цагаан лаазаар нэг машин босгох боломжтой бол уулын унадаг дугуйнд ердөө 670 ширхэг лааз л хангалттай гэнэ. 

kQrAifMjJjIMG_6266_edited.jpg
http---www.knappsnacks.com-wp-content-up

x670  =

http---www.decathlon.fr-media-836-836686

Бөс даавууны хаягдлаар шинэ хувцас хийж дахин боловсруулдаг. Монголын нөхцөлд бол бид хуучин хувцас, эдлэлээр малын нэмнээ хийж ашиглах бүрэн боломжтой. 

Органик хаягдал буюу ногооны хальс, цай кофены шаар болон өндөгний хальсаар ялзмаг хийснээр тариаланчдад нэн чухал байгалийн гаралтай маш сайн бордоо болдог. 

https---3lt99s1bcywa1ukdzy4697eo-wpengin

Электрон бараа, модны хаягдал, машины дугуй... бараг бүх төрлийн хаягдлыг ямар нэг аргаар боловсруулах боломжтой болжээ. Бидний модны үнс хүртэл дахин ашиглагдах боломжтой. Газар тариаланд бордоо, шавьжны эсрэг хэрэглэдэг бол гэрийн нөхцөлд хувцас, аяга таваг угаах саван гаргаж авдаг. 

АСУУДАЛ БАЙНА УУ? 

АСУУДАЛ НЬ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ БОЛ ШИДЭТ ШИЙДЭЛ БИШ ЮМ. МАШ ЭЕРЭГЭЭР СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ, ЗАРИМ НӨХЦӨЛД ОЛОН АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛОВЧ ДАВАГДАШГҮЙ ОЛОН ХЯЗГААР, АСУУДЛУУД МӨН САЛШГҮЙ ЗЭРЭГЦЭЖ БАЙДАГ. ҮҮНД: 

  • Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ихэнхдээ дахин боловсруулах боломжгүй хуванцар ашигладаг;

  • Олон бүтээгдэхүүн, баглаа боодлын загвар нь дахин боловсруулах үйл явцад саад учруулдаг;

  • Маш олон нэмэлт орц, бохирдол нь тэднийг дахин боловсруулах боломжийг ихээр бууруулдаг;

  • Дахин боловсруулалт нь материалын, тэр дундаа хуванцарын чанарын зэргийг бууруулдаг (ихэнх тохиолдолд эцсийн хог болж хаягдахаасаа өмнө хуванцар ганцхан удаа дахин боловсруулагддаг байна);

  • Дахин боловсруулахад маш нарийн түвшний ангилалт, өндөр өртөгтэй технологи мөн/эсвэл эмзэг бүлгийн иргэдийн хөдөлмөрийг мөлжих тохиолдол их;

  • Дахин боловсруулалт нь байгаль орчинд ч олон сөрөг нөлөөтэй, жишээ нь: их хэмжээний ус, эрчим хүчний хэрэглээ мөн бохир ус, нүүрсхүчлийн хийг ихээр үүсгэдэг байна;

  • Онолын хувьд дахин боловсруулах боломжтой гэх мессеж нь хүмүүст ташаа ойголт өгч хог хаягдлаа багасгахын оронд хэрэглээгээ тасралтгүй нэмэгдүүлэх хандлагыг өдөөдөг. 

ЭДГЭЭР ХЯЗГААРУУД НЬ 100% ДАХИН БОЛОВСРУУЛАХ НЬ БИЕЛЭШГҮЙ БӨГӨӨД ХОГ ХАЯГДЛЫН ӨЧҮҮХЭН ХУВЬ ДАХИН БОЛОВСРУУЛАГДДАГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА. ДЭЛХИЙ ДАХИНД ХУВАНЦАР БАГЛАА БООДЛЫН 32% НЬ БАЙГАЛЬ ОРЧИНД ТАРХАН БОХИРДУУЛЖ, 40% НЬ ГАЗАРТ БУЛАГДАЖ, 14% ШАТААГДДАГ БА 12% НЬ ЗЭРЭГ БУУРЧ, ДӨНГӨЖ 2% НЬ Л ҮР ДҮНТЭЙГЭЭР (ӨМНӨХ ШИГЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛЖ) ДАХИН БОЛОВСРУУЛАГДДАГ БАЙНА. 

Capture d’écran 2021-05-10 à 13.28.40.pn

Эх сурвалж: "The Story of Plastic" төсөл

Хязгааргүй дахин боловсруулалтын мөрөөдөл нь биднийг байгалийн баялагийг нэмж олборлохгүй хэмээн итгэхэд хүргэдэг. Гэвч энэ бол огт худал. Харин дахин боловсруулалтыг хэт шүтэх нь хэрэглээгээ багасгахын оронд нэмэгдүүлэх сэдэл өдөөдөг байна. 

Дахин боловсруулалт бага багаар сайжирч байгаа ч байгалийн баялагийг олборлох мөн хуванцар үйлдвэрлэлт асар хурдтай нэмэгдэж байна. 2005-2015 онд дэлхийн дахины хуванцарын үйлдвэрлэл  45%-иар нэмэгдсэн. Бид энэ хурдыг яаж гүйцэж дахин боловсруулах вэ? 

Хэрэв дахин боловсруулалтыг хуванцарын гарцыг эрс багасгах (өөрсдийн хэрэглээгээ сайтар хянах) хичээл зүтгэлтэй холбохгүй бол дахин боловсруулалт нь бидний хог хаягдлын менежментийн өчүүхэн хэсэг хэвээр байх болно.

ТЭГВЭЛ ОДОО ЯАХ УУ?

Тэгвэл бид хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах хэрэггүй гэж үү? Яалаа гэж, хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах зайлшгүй шаардлагатай. Харин үүнээс ч чухал зүйлс бас байна. Бидний уриа “хог хаягдлаа нөөц болгоё” бус “нөөцөө хог хаягдал болгохоо больё” байх хэрэгтэй байна.

ИЙМЭЭС ХАМГИЙН ГОЛ НЬ ХОГ ХАЯГДЛЫН ГАРЦЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР НЬ БАГАСГАХ НЬ ЧУХАЛ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ БИД НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОН БОГИНО НАСТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ХОРИГЛОХ ШААРДЛАГАТАЙ. ЭНЭ НЬ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА”-АА УХАМСАРЛАЖ ӨӨРСДИЙН АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ҮГ ЮМ.

Нийт хог хаягдлын 90 гаруй хувь нь бараа бүтээгдэхүүн таны гар дээр ирэхээс ч өмнө үйлдвэрүүдээс үүсдэг гэдгийг та мэдэх үү?  Өөрөөр хэлбэл танай гэрээс үүсэх 1 чингэлэг хаягдал тутамд ахиад 70 чингэлэг хаягдлыг бидний бараа бүтээгдэхүүн үйлдвэрүүд үүсгэдэг байна. Бүх өрх хог хаягдлаа төгс ангилсан ч үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сайжруулж хог хаягдлын гарцыг эрс бууруулахаас нааш хог хаягдлын том асуудал шийдэгдэхгүй юм.

Үйлдвэрүүд нэг удаагийн баглаа боодол ашиглахаас татгалзаж дахин ашиглах боломжтой сав, баглаа боодлыг хэрэглээд зогсохгүй эргүүлэн татаж ашигладаг системд шилжих шаардлагатай. Дахин ашиглах боломжгүй тохиолдолд зөвхөн үр дүнтэйгээр дахин боловсруулах боломжтой материал, загварыг ашиглана. Мөн бүтээгдэхүүний төрөл зүйл бүрийг дахин ашиглах, дахин боловсруулагдах боломжтой нэгдсэн стандартын сав, баглаа боодолтой болгох. Маркетингийн ашиг сонирхол байгаль орчныг хамгаалахад саад болох ёсгүй. 

Компаниуд “дахин боловсруулах боломжтой” гэх нэршлийг ташаа ашиглаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээ зогсоох шаардлагатай. Ихэнх тохиолдолд тухайн улс, бүс, орон нутагт нь дахин боловсруулах технологи, арга зам нь байхгүй атал зүй бус материал ашиглан хог хаягдал ихээр үүсгэж байна. Мэдээллийн ил тод, шударга байдал нь хэрэглэгчдийн сонголтоо зөв зүйтэй хийхэд хамгийн их шаардлагатай. 

Capture d’écran 2021-05-10 à 14.51.31.pn

Эх сурвалж: "The Story of Plastic" төсөл

ИНГЭЭД ТА Ч БАС ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ЧУХАЛ. ХАМГИЙН САЙН ХОГ БОЛ ҮҮСЭЭГҮЙ ХОГ ЮМ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХОГ ХАЯГДЛАА БУУРУУЛЪЯ, ДАХИН АШИГЛАЯ, ЭЦЭСТ НЬ ДАХИН БОЛОВСРУУЛЪЯ ГЭСЭН УРИАГ ДАГАЯ.

1. БУУРУУЛАХ: Хамгийн түрүүнд өөрийн гаргаж байгаа хог хаягдлаа хэрэглээгээ багасгаж бууруулахыг хичээх. Үүний тулд шаардлагагүй зүйлийг анхаас нь худалдаж авахгүй байх, авбал зөвхөн тогтвортой амьдралын хэв маяг, байгаль орчин болон ёс зүйн шаардлагад нийцэх бүтээгдэхүүнийг л худалдаж авах.  

2. ДАХИН ХЭРЭГЛЭХДараагийн алхам нь таны худалдан авч буй бүтээгдэхүүн болон сав баглаа боодол нь дахин хэрэглэгдэх боломжтой эсэхийг байнга нягтлах. Та нэг удаагийнг ялгар уут, хуванцар сав, аяга гэх мэтийг дахин хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдээр солиорой. Эвдэрсэн зүйлсийг шууд хаяж, шинээр солихын оронд засч сэлбэх, өөр зорилгоор хэрэглэхгэх мэт боломжит хувилбаруудыг хайгаарай.

3. ДАХИН БОЛОВСРУУЛАХXэрэв эхний 2 алхамыг хэрэгжүүлэх боломжгүйгээс та ямар нэг эд зүйлээ хаях шаардлагатай бол сүүлийн алхам нь энэ зүйл эцсийн хог болж хогийн цэг дээр хаягдахаас сэргийлэн зайлшгүй дахин боловсруулагдах боломжийг бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл хог хаягдлаа ангилах: Органик хаягдлаар бордоо хийх эсвэл амьтдын хоол хүнсэнд хэрэглэх нь мөн л дахин боловсруулж байгаа нэг хэлбэр юм.

Affiche_GIZ_réduction_déchets.jpg

ХЭРЭВ ТА ДАХИН БОЛОВСРУУЛАЛТАД ТУЛГАРДАГ АСУУДАЛ, БЭРХШЭЭЛҮҮД БОЛОН ТЭГ ХАЯГДАЛД ХҮРЭХ АРГА ЗАМЫН ТУХАЙ ИЛҮҮ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ БИДНИЙ БЭЛТГЭСЭН ТАЙЛАНГААС ЭСВЭЛ ДООРХ БИЧЛЭГЭЭС АВААРАЙ.

ЗА ОДОО ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАХ ТУХАЙ ЯРЬЯ

ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХЫН ТУЛД МАШ САЙН АНГИЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН САЙН АНГИЛАХЫН ТУЛД ТА ХОГ ХАЯГДЛАА МАШ САЙН МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. 

Capture d’écran 2021-01-22 à 14.13.56.pn

Бидний хийсэн судалгаанаас харахад Хишиг-Өндөр сумын (нийт\нэг) өрхийн хогны дийлэнхийг үнс, шил, хуванцар, хүнсний хаягдал бас хүүхдийн живх (мэдээж танайх хүүхэдтэй бол) эзэлж байна.

Энэ 5 төрлийн хог нийлээд бид бүгдийн хогны 90%-ийг бүрдүүлдэг.

Бага хэмжээгээр гардаг бусад төрлийн хогнуудад голчлон

цаас, бөс даавуу, метал, сүү, жүүсний сав, цахилгаан барааны хаягдал мөн зай орж байна.

Ерөнхийдөө Хишиг-Өндөр сумын нэг өрхөөс долоо хоногт дунджаар 5.8 кг хог гардаг бөгөөд нэг өрх жилд 300 кг хог хаягдал үүсгэдэг байх нь!

ДАХИН БОЛОВСРУУЛАЛТАД ЗОРИУЛЖ ХОГ ХАЯГДЛАА АНГИЛАХАД ЭНГИЙН БОЛОВЧ ЧУХАЛ ХЭД ХЭДЭН ДҮРМИЙГ ДАГАХ ШААРДЛАГАТАЙ.

Төрөл бүрийн хог нэгэнт холилдсон нөхцөлд дараа нь ангилж боловсруулахад маш хүндрэлтэй болдог. Ялангуяа хөрсөнд булагдаж эсвэл аюултай бодистой холилдсон бол. Ийм учраас л бүх төрлийн хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах нь маш чухал бөгөөд хог болохоос нь өмнө нөөц болгох шаардлагатай юм. 

Үнэндээ ангилах үнэхээр амархан! Өөрсдийн байнгын зуршлаа багахан өөрчлөөд нэг хогийн савны орондхэд хэдэн савтай байхад л хангалттай юм. Та хогоо ангилаад эхлэвэл сонирхол татсан тоглоом мэт л байх болно. 

Бид өөрсдийн хог хаягдлын зохицуулалтын тогтолцоондоо тааруулаад дараах дүрмүүдийг Хишиг-Өндөр суманд дагадаг. Харин та хаана ч амьдарч бай нөхцөл байдалдаа тааруулаад хогоо ангиаарай.

Capture d’écran 2021-01-22 à 14.46.08.pn

ӨРХИЙН ХОГ ХАЯГДЛЫГ 4 ТӨРЛӨӨР САЛГАХ БА ТУС БҮР ӨӨР ӨӨР СУВГУУДААР ЗОХИЦУУЛАГДАХ ЮМ.

Дахин боловсруулагдах хаягдлаа ангилах саванд хийнэ: шил, хуванцар, цаас, бөс даавуу, сүү жүүсний сав, метал, цахилгаан барааны хаягдал мөн зай зэрэг багтана.

Хүнсний хаягдал ногооны хальс болон амьтны гаралтай хаягдлаа нэг юмуу хоёр тусдаа саванд хадгалж гэрийн тэжээвэр амьтдад өгөх эсвэл бордоо болгон ашиглах боломжтой.

Үнс, аюулгүй байдлын үүднээс халуунд тэсвэртай зориулалтын метал саванд хийнэ. Мөн үнсийг өөр зорилгоор дахин ашиглах боломжтой байдаг шүү.

Дахин боловсруулах боломжгүй эцсийн хогийг

тусдаа хогийн саванд хийнэ. Хэрэв та хогоо зөв ангилвал эцсийн хог маш бага хэмжээгээр гарах болно!

ХОГ АНГИЛАХ САВНЫ 4 ДҮРЭМ

1. ГЭР ДОТРОО ТҮР ЦУГЛУУЛАХ САВ ГАРГАЖ АШИГЛАХ

Энэ нь дүрэм гэхээсээ илүү зөвлөгөө юм: Гэрээс гарах бүх дахивар хаягдлаа том картон хайрцаганд хадгалж байгаад дүүрэхээр нь ангилах савандаа ялгаж хийгээрэй. Ингэснээр хогоо өдөр тутам ангилахад илүү хялбар болно.

2. ӨӨРСДИЙН ХЭРЭГЛЭЭНДЭЭ ТОХИРУУЛЖ САВАА АШИГЛАХ

Хог ангилах тохиромжтой сав нь хэрэглэгчдээ яг таарсан байх ёстой. Иймээс бид энэ савыг өөртөө тохируулж болохоор хийсэн. Та гарах хогныхоо хэмжээ, бүтцээс хамаараад тус саванд хэдэн ч уутыг хэрэгцээндээ тохируулан яаж ч байрлуулах боломжтой. Хамгийн гол нь хогоо заасан ангилалуудын дагуу ангилах юм.

3. ДАХИН БОЛОВСРУУЛАГДАХ ХАЯГДЛАА ЦЭВЭРХЭН АНГИЛАХ!

Энэ дүрэм нь голдуу хоол хүнс, ундааны саванд хамаарах ч маш чухал юм. Ангилдаг дахиваруудаа цэвэрхэн байлгаарай. Савангаар угаах хэрэггүй ч ангилах савандаа хийхээсээ өмнө багахаан усаар зайлаад хийгээрэй. Эс бөгөөс бусад дахиварууд бохирдож дахин боловсруулах боломжгүй болно.

4. АНГИЛАХ САВАН ДАХЬ ХОГОО СУМААС ТУСГАЙЛАН ЗААСАН ТАЛБАЙД ХҮРГЭЖ АСГАХ

Ангилах саван дахь шуудайнуудаа дүүрэхээр та ангилсан хогоо Экосум ТББ болон орон нутгийн захиргаанаас зааж өгсөн газарт хүргэж өгөөрэй.

ХАТУУ ХУВАНЦАРЫН УУТ 

ХУВАНЦАР САВНУУД

Энэ уутанд хатуу хуванцар савнууд болон бусад хатуу хуванцар хаягдлуудаа хийгээрэй. Жишээ нь ус ундаа, пивоны сав, кетчуп, шампунь, аяга таваг угаагчны сав, тараг бусад хүнсний сав, мөн канистра болон бусад эвдэрсэн хатуу хуванцар эдлэл орно.

Capture d’écran 2021-01-22 à 15.51.39.pn

ЗӨӨЛӨН ХУВАНЦАРЫН УУТ 

ХУВАНЦАР УУТ, БАГЛАА БООДОЛ

Capture d’écran 2021-01-22 à 15.55.24.pn

Энэ уутанд бүх хуванцар уут, зөөлөн хуванцар баглаа боодлоо хийгээрэй. Дэлгүүрийн торнууд, талх, боов, гоймонгийн гялгар уутнууд, бусад хүнсний гялгар уутнууд, мөн хүнсний скоч багтана. Харин бүгд цэвэрхэн байх ёстойг битгий мартаарай! Хэрэв гялгар уут, баглаа хэтэрхий бохирдсон байвал эцсийн хогийн савандаа хийгээрэй.

ШИЛНИЙ УУТ 

ШИЛЭН ЛОНХ, ШИЛЭН САВНУУД

Энэ уутанд та бүх төрлийн шилнүүдээ хийгээрэй. Архины шил болон бусад лонхнууд, хүнсний шилэн савнууд (огурцы, компот, жимсний чанамал, салатны шил гэх мэт). Шуудайд хийхдээ шилнууд хоосон, цэвэрхэн байх ёстойг битгий мартаарай. Сайтар угаах шаардлагагүй ч хөнгөхөн зайлах хэрэгтэй шүү.

Capture d’écran 2021-01-22 à 16.01.18.pn

ЦААС, БӨС ДААВУУНЫ УУТ

ЦААС, КАРТОН, СҮҮ ЖҮҮСНИЙ САВ, БӨС ДААВУУ

Энэ уутанд та дахин хэрэглэж эсвэл галд шатаадаггүй бол бүх төрлийн картон, цаасаа хийгээрэй. Нэг дор дахин боловсруулахгүй боловч тетрапак сав буюу сүү, жүүсний савнуудаа мөн бөс даавууны хаягдлуудаа энд хийгээрэй. Дараа нь салгаж ангилахад бидэнд хялбар байх болно.

Capture d’écran 2021-01-22 à 16.01.30.pn

МЕТАЛ ХАЯГДЛЫН УУТ 

ЛААЗ БОЛОН БУСАД МЕТАЛУУД

Энэ шуудайнд та бүх төрлийн метал хаягдлаа хийгээрэй. Гэрээс тань хөнгөн цагаан лааз болон хүнсний төмөр лаазнууд дийлэнхдээ гарах болов уу. Бас өөр эвдэрсэн бүх төрлийн метал зүйлсээ хийж болно. Металыг зогсолтгүй дахин боловсруулах боломжтой байдаг. Хогийн цэг дээр хаягдвал харамсалтай шүү дээ...

Capture d’écran 2021-01-22 à 16.12.09.pn

ЭЛЕКТРОН ХАЯГДЛЫН УУТ

Э-ХАЯГДАЛ БОЛОН ЗАЙ

Энэ уутанд та эвдэрсэн бүх төрлийн электрон бараагаа хийгээрэй. Бүгдийг нь дахин боловсруулах боломжгүй ч зарим хэсгийг дахин боловсруулж эсвэл сэлбэгэнд дахин ашиглах боломжтой байдаг. Бүх төрлийн баттерэй нь байгаль орчныг бохирдуулагч маш хүнд хортой найрлагуудыг агуулдаг, тиймээс тэднийг хогийн цэгт очиж хөрс, ус, агаар бохирдуулахаас нь сэргийлэн зөв ангилж, зохистой газар нь хүргэх шаардлагатай юм.

Capture d’écran 2021-01-22 à 16.12.21.pn

ХҮНСНИЙ ХАЯГДЛЫН САВ 

НОГОО БОЛОН МАЛЫН ГАРАЛТАЙ ХАЯГДАЛ

Capture d’écran 2021-01-22 à 15.12.51.pn

Хүнсний хог хаягдал бусад дахиваруудыг бохирдуулж, дахин боловсруулах боломжгүй болгодог тул тусад нь ангилах маш чухал. Болж өгвөл 2 тусдаа саванд хийгээрэй:

 

Ногооны хальс болон бусад ногоон хаягдлыг малд өгөх эсвэл хашаандаа бордоо болгон ашиглаж болно. Бордоо хийх маш амархан: Танд бордоо хийх аргачлалыг Экосум-аас танилцуулж болно.

 

Яс, өөх тос, мах гэх мэт амьтны гаралтай хаягдлаа нохойдоо өгөх. Амьтны гаралтай хаягдал үнэр орж, амьтан, шавьж татах эрсдэлтэй тул ногооны хаягдалтай холихгүй байхыг зөвлөе. Хэрэв нохойд өгөх боломжгүй бол нэгдсэн хогийн цэгт авчирч өгөөрэй. Харин бусад хогтой огт холихгүй, цэвэрхэн байлгах ёстойг санаарай.

ҮНСНИЙ ТӨМӨР САВ 

ЗУУХНААС ГАРАХ МОД, НҮҮРСНИЙ ҮНС

Зуухнаас гарах үнсээ тусад нь төмөр саванд асгаарай. Гол шалтгаан нь мэдээж аюулгүй байдал. Xалуун үнс шатамхай материалтай хүрэлцвэл аюулт гал дагуулна... Өөр нэгэн шалтгаан нь үнс, тэр дундаа модны үнс газар тариаланд бордоо бас органик саван хийх гол найрлага ч болдог шүү! Иймээс бусад төрлийн хогнуудаас тусад нь ангилаарай.

P1230241.jpeg

ЭЦСИЙН ХОГИЙН САВ 

ДАХИН БОЛОВСРУУЛАГДАХГҮЙ БУСАД БҮХ ТӨРЛИЙН ХОГ

Та бүх хогоо ангиллуудын дагуу зөв ангилж чадвал эцсийн хог маш бага хэмжээгээр гарах ёстой. Харин та огт хоггүй амьдрах гэж хичээсэн ч ямар нэг байдлаар эцсийн хог заавал гарах болно. Тиймээс эцсийн хогоо хийх сав зайлшгүй хэрэгтэй. Энэ савыг аль болох жижигхэн байлгахаар хичээж болно шүү дээ!

АНГИЛСАН ХОГОО ХААНА АВААЧИХ ВЭ?

Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийн үйл ажиллагаа тогтмол явагдаж байна. Сумын нийт иргэд, бизнес, албан газрууд бүгд ангилсан хог хаягдлаа тус төвд хүргэж өгсөнөөр бид төвдөө дахиваруудыг зохицуулж байна . Экосум-ын шинэ оффис зохицуулах төвийн яг дэргэд учир бид иргэдэд зөвлөгөө өгч, цаашид ангилалтаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх боломжтой байдаг.

Capture d’écran 2022-03-03 à 14.44.27.png

Одоогийн хогийн цэг

Logo-SigleCercle_Blue.png
recycle-bin-2.png

Xог хүлээн авч,
зохицуулах цэг
 

 

Экосум-ын оффис 

ХЭРЭВ ТАНД ЯМАР НЭГ АСУУЛТ ЭСВЭЛ ЗӨВЛӨГӨӨ АВАХ ШААРДЛАГА ГАРВАЛ БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ ЭСВЭЛ ИРЖ УУЛЗААД САНАЛАА СОЛИЛЦООРОЙ!

Circular economy - MN.png

Эх сурвалж: "The Story of Plastic" төсөл

bottom of page