БАЙШИНГАА ДУЛААЛЪЯ.

БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ.

ШАХМАЛ ШАВАР ТООСГО (ШШТ) ГЭЖ ЮУ ВЭ?

Шахмал шавар тоосго нь үндсэндээ шар шавар болон чийгтэй хөрснөөс гаргаж авсан барилгын материал юм. Хайрга, шар шавар болон маш бага хэмжээний цементийн нэмэлтүүдийг холин механик шахагч төхөөрөмж ашиглан шавар тоосгыг үйлдвэрлэдэг.

ШШТ-ны технологи нь өмнө нь сууц барих уламжлалт шийдэл байсан бол саяхнаас анхааралдаа авах ёстой цоо шинэ, байгальд ээлтэй барилгын материалын шийдэл болон хөгжсөөр байна. 

Шахмал шавар тоосго нь ердийн шатаасан тоосго болон бетонон блокуудтай харьцуулахад эдийн засаг, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй мөн илүү даац сайтай барилгын материал юм. 

Энэхүү бичлэг нь манай хамтрагч байгууллага болох ПАДЕМ ОУТББ-ын бүтээл юм.

БАЙШИНГАА ДУЛААЛАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Дулаалга муутай, байшин нь дулаанаа маш хурдан алддаг учир алдсан дулааныг нөхөхийн тулд олон дахин галлах шаардлагатай болж олон сөрөг үр дагавар гардаг. Харин зохистой дулаалгыг хийснээр байшингийн тав тух сайжирч эрүүл мэндэд учрах хор хөнөөл буурахаас гадна өрхүүд түлшний хэрэглээний зардлаа хэмнэх боломжтой.

Тухайлбал: 

− Жил бүр түлшинд үргүй зардал гарна.

− Цаг хугацаа, хөдөлмөр ихээр зарцуулна.

− Aгаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаль орчин болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. 

− Гэрт хүйтэн тав тухгүй байдаг бөгөөд улмаар эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх талтай. 

Байшингийн  дулаан алдалт:

Барилгын дээвэр, шал, хана, цонх, хаалга  болон бусад хэсгүүдээр зурагт үзүүлсэн хувь хэмжээгээр дулаанаа алддаг байна. 

Тиймээс дулаан алдалтыг бүрэн зогсоохын тулд дулаан алдаж буй хэсгүүдийг олж стандартын дагуу дулаалах нь чухал юм.

Дулаалгын материалыг сонгохдоо юуг анхаарах вэ? 

− Технологид нийцсэн буюу байшингийн хийцэд тохирсон.

− Галд тэсвэртэй.

− Байгальд ээлтэй.

− Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх.

Энэхүү бичлэгүүд нь манай хамтрагч байгууллага болох ПАДЕМ ОУТББ-ын бүтээл юм.